БООМЫН ГОЛОМТ ХЯНАЛТЫН ШИНЖИЛГЭЭ
ЗӨСҮТ-ийн захирлын 2017 оны А/54 дугаар тоот тушаалар батлагдсан Батсүмбэр, Баянчандмань, Баянцогт, Цээл, Эрдэнэсант, Лүн, Баянхангай сумын хүн, малын боомын өвчлөл бүртгэгдсэн цэгт газруудад 2018 оны 06 сарын 11-15-ны өдрийн хооронд голомт хяналтын ажлыг хийж гүйцэтгэв.
Голомт хяналтын шинжилгээг боом өвчний хүн, малын өвчлөл бүртгэгдсэн цэгт газруудын хаваржаа, зуслан, өвчилсөн мал устгасан цэгт газар, түүхий эд худалдааны цэгийн хөрс, түүхий эд, мөн тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг мах нядалгааны газар, мах худалдаалдаг хүнсний дэлгүүрээс арчдасний шинжилгээг авч нийт 77 сорьцийг ЗӨСҮТ-ийн лабораторид шинжилгээнд хамруулахаар хүргэв.
|