+976 - 70273346,    70273705
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зуунмод сумын Нэг цэгийн үйлчилгээний төвд 7 дугаар сарын 05-ны өдөр Эрүүл мэндийн салбарын НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд ЭМГ, АНЭ, БаруунЗуунмод өрхийн ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд хамтран иргэдэд эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг оношилгоог хийлээ. Мөн "Элэг бүтэн Монгол", "Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих" аймгийн хөтөлбөрийн танилцуулгыг хийж, иргэдийг үзлэг шинжилгээнд хамрагдахыг уриаллаа.

 

Үүнд: 54 хүнд артерийн гипертензийн эрт илрүүлэг үзлэг хийж, биеийн найрлага хэмжих ТАНИТА аппаратаар 110 хүнийг үзэж, зөвөлгөө өглөө.

84 хүнд элэгний В,С вирус, ХДХВ/ДОХ, тэмбүү  илрүүлэх түргэвчилсэн оношлуураар  шинжилгээ хийсэн ба үүнээс 13 эрэгтэй, 71 эмэгтэй байв. Оношилгооны үр дүнд элэгний В вирустай 7 хүн, С вирустай 4 хүн, тэмбүү өвчтэй 4 хүн тус тус илэрснийг хяналтанд авсан  байна.

НИЙТЭЛСЭН: 2018-07-06 04:53:08