Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа 19 сумын Эрүүл мэндийн төв, 1 өрхийн Эрүүл мэндийн төв 2018 оны 01 дүгээр сард магадлан итгэмжлэлд амжилттай хамрагдсан.
Эрүүл мэндийн сайдын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/166 дугаар тушаалаар дээрхи Эрүүл мэндийн байгууллагуудад 1-4 жилээр магадлан итгэмжлэл олгосон.
Эрүүл мэндийн байгууллагууд магадлан итгэмжлэгдсэн хугацаанд ажиллах тусламж үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөрөө боловсруулж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Магадлан лицензийн албаар хянуулж, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын даргаар баталгаажууллаа.
19 СЭМТөв, 1 ӨЭМТөвийн дарга нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, батлагдсан тусламж үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөрийг хүлээлгэн өглөө.
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТЭС