+976 - 70273346,    70273705
ЯПОНЫ ТОТТОРИ МУЖИЙН ЭМЧ НАР АЖЛЫН БАЙРНЫ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
            2018 оны 09 сарын 4-ний өдрөөс 09 сарын 06-ны өдрүүдэд Нэгдсэн эмнэлэгт Тоттори мужийн Төв эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч эмч Тамура Акико сургалт зохион байгууллаа.  Энэхүү сургалтын зорилго нь нярай болон хүүхдийн эмч нарын дутуу нярайн сэхээн амьдруулалт, нярайд нэн шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг зөв, чанартай үзүүлэхэд оршсон. 
           Сургалтад төрөх болон хүүхдийн тасгийн нийт 10 эмч, сувилагч нар хамрагдаж, онолын болон дадлага сургалтыг олон улс ялангуяа Япон улсын стандарт удирдамжийн дагуу зохион байгуулсан. Сургалтын хүрээнд нярайн сэхээн амьдруулалт, зүрхний төрөлхийн эмгэг, дутуу нярайн хяналт, нярайн үжил сэдвүүдээр онол болон дадлага сургалт хийгдлээ.
 

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТЭС

 

НИЙТЭЛСЭН: 2018-09-11 06:36:46