+976 - 70273346,    70273705
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

            Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу Шинжээч нарын баг, Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн баг хамтран Төв аймгийн 3 эрүүл мэндийн байгууллагад 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд ажиллаж, эрүүл мэндийн сайдын 2014 оны 07 тоот тушаалаар батлагдсан магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтээр сумын эрүүл мэндийн төвүүдийг үнэлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

           Магадлан итгэмжлэлд Алтанбулаг ,Баяндэлгэр, Баянжаргалан эрүүл мэндийн төвүүд  хамрагдлаа.

           Нэгдсэн дүнгийн хурлыг Алтанбулаг суманд  хийж, магадлан итгэмжлэгдсэн Эрүүл мэндийн байгууллагуудын ололттой болон дутагдалтай тал, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-09-11 07:01:45