+976 - 70273346,    70273705
БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТӨВ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА
         Эрүүл мэндийн яам, Сингапур Улсын Темасек Олон улсын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Наньян Политехникийн их сургуультай хамтран хэрэгжүүлсэн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагааг Эрүүл мэндийн яаманд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, хөтөлбөрт хамрагдсан эрүүл мэндийн байгууллагын ажилтан албан хаагчид, Төв аймгаас тус хөтөлбөрт хамрагдсан 4 мэргэжилтэн болон Темасек Олон улсын сангийн Ерөнхий захирал Бенедикт Чеон, Наньян Политехникийн их сургуулийн захирал Фүн Цэ Фүүн зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Дараа нь  Наньян Политехникийн их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн захирал хатагтай Белла Тан, дэд менежер Алан Лим болон Эрүүл мэндийн яамны албаны хүмүүс Төв аймагт айлчиллаа.

           Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Энхтуяа, Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Э.Төмөрчөдөр, Баруун Зуунмод өрхийн Эрүүл мэндийн төвийн их эмч С.Дүүриймаа, Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Буянаа нар болон эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

         Сингапур улсын эрүүл мэндийн тогтолцоо, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар баримталж буй бодлого, стратеги, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, хоол тэжээлийн хөтөлбөр, хөдөлмөрийн эрүүл мэнд, орчны эрүүл мэнд, хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон халдварт бус өвчин болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, тандалтын тогтолцооны талаар мэдлэг, туршлага судалсан билээ.

Сингапур улсын сайн туршлага, нутагшуулж болох санаануудыг хэрэгжүүлж байгаа ажлаа тайлагнаж, цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлаа танилцууллаа.

 

НИЙТЭЛСЭН: 2018-09-11 07:16:24