+976 - 70273346,    70273705
ЭРЧИМТЭЙ ЭМЧЛЭХҮЙН ҮНДЭС” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Төв аймаг 27 сумтай, үйлчлэх хүрээний хүн ам 94 мянга гаруй, 97 багтай, тусламж үйлчилгээ үзүүлэх хамгийн ойрын цэг 17 километр, хамгийн хол хүрч үйлчлэх цэг нь 300 орчим километр байдаг. Аймгийн өргөн уудам газар нутагт хүн ам тархаж байрласан, аймаг хоорондын магистрал зам ихтэй,  зам тээврийн хүндрэлтэй нөхцөлд амьдардаг хүмүүст эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэх, газар дээр нь үзүүлэх яаралтай тусламжийн чанарыг сайжруулахад сургалтын гол ач холбогдол нь байлаа.

Тус сургалтаар нэн хүнд өвчтнийг үнэлэх, илрүүлэх АВСDE, амьсгалын физиологи, амьсгалын дутагдал, илрүүлэх, эмчлэх аргууд, цусны хөдлөл зүйн физиологи, зүрх судасны тогтолцооны цочмог алдагдал, эмчилгээ, эдгээр сэдвүүдтэй уялдсан дадлага сургалтыг зохион байгуулсан. Дадлага сургалтаар амьсгалын замыг чөлөөлөхүй, гарын ариутгах аргачлал, ясанд хатгалт хийж шингэн сэлбэх арга, допамин,адреналинийг судсаар сэлбэх аргачлалд сургасан.

Хичээлийн 2 дахь өдөр мэдрэлийн цочмог эмгэгүүд, жирэмсэн эхэд үзүүлэх яаралтай тусламж, цочмог өвдөлтийн үеийн тусламж, шингэн сэлбэх эмчилгээ, могойд хазуулсан үед авах арга хэмжээний тухай онолын хичээл заасан.

Дадлага сургалтыг өвчтнийг үнэлэх, цочмог өвдөлтийг илрүүлэх, гэмтлийн тусламжийн гардан үйлдэл, төрсний дараах цус алдалт, цээжинд гуурс тавих аргачлалаар дадлага сургалтаар заасан байна.

Хичээлийн 3 дахь өдөр гэмтэл ослын үед үзүүлэх тусламж, халдвар хамгааллын зарчмууд, үжлийг илрүүлэх, эмчлэх, түлэгдлийн үеийн яаралтай тусламжийг онолоор заасан. Гэмтлийн тусламж, түлгэдлийн яаралтай тусламж, мэдрэлийн цочмог эмгэгийг илрүүлэх, яаралтай тусламж үзүүлэхээр дадлага сургалт зохион байгуулсан.

Сургалтын ач холбогдол:

1.    Суралцагчдаас сургалтын өмнө, дараа нь тусгай шалгуураар сорил авч, математик аргачлалаар тусгай програмаар бодож, дүнг танилцуулж байгаа нь шилдэг аргачлал байсан.

2.    Мөн монгол хэлээр орчуулсан ном товхимлоор хангасан нь сурснаа газар дээрээ хэрэгжүүлэхэд боломж бүрдсэн.

3.    Сургалтыг онол, дадлага хосолсон хэлбэрээр, баг, бүлгээр, өртөөчлөн  ажиллуулсан нь маш үр дүнтэй аргачлал байлаа.

4.    АШУҮИС-ийн яаралтай, мэдээгүйжүүлгийн тэнхмийн багш нар, Хонгконгийн сургагч багштай сургалтыг явуулсан нь ажлын байран дээр чадавхижих боломж бүрдсэн сайн сургалт боллоо.

 

 

                   ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТЭС

НИЙТЭЛСЭН: 2018-09-11 07:33:40