+976 - 70273346,    70273705
ХҮҮХДИЙН ХАРАА ХАМГААЛЛЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

           Дэлхий нийтэд 1998 оноос хүүхдийн хараа хамгааллын өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь 7 хоногт тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Монгол улс жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрийг "Хүүхдийн_хараа_хамгааллын_өдөр" болгон 2017 онд анх удаагаа тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэ хүрээнд Зуунмод сумын ЕБС-ийн 3465 хүүхдийн хараа шалгахад 1103 хүүхэд буюу 31.8% нь хараа сул, үүнээс 951 хүүхэд харааны шил тааруулж зүүх шаардлагатай байна гэсэн судалгаа гарсан. 2018 оны 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногт буюу "Хүүхдийн хараа хамгааллын өдөр"-ийг тохиолдуулан Зуунмод сумын зорилтот бүлгийн, сул хараатай 60 хүүхдэд харааны шил тааруулж өгөх үйл ажиллагааг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Дэлхийн зөн Төв ОНХХ-тэй хамтран зохион байгууллаа.

 

НИЙТЭЛСЭН: 2018-09-21 03:18:43