+976 - 70273346,    70273705
“НҮЭМ-ийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт эх баригч, эмийн санч нарт зориулсан чадавхижуулах сургалт зохион байгуулагдлаа

                  ЭМГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2019 оны 09 сарын 05-ны өдөр эх баригч, эмийн санч нарт зориулсан “НҮЭМ-ийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь”  сэдэвт чадавхижуулах сургалт ЭМГ-ын сургалтын танхимд зохион байгуулагдлаа.

                 Сургалтанд ЭМГ-ын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, сум, өрхийн ЭМТөвүүдийн эх баригч, эмийн санч нар нийт  55 хүн хамрагдлаа.

                 Сургалтыг нээж ЭМГ-ын НЭМХ-ийн дарга үг хэлж, Жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийн хангалтыг сайжруулах чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагаа, цаашдын зорилт, анхаарах асуудлын талаар танилцуулан, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. 

                 Сургалтыг ЭМГ, Эм ханган нийлүүлэх Ази фарма ХХК хамтран зохион байгуулж, сургагч багш нар мэргэжлийн хичээл зааж, оролцогчдыг чадавхижууллаа.

                 Сургалтын удирдамж, хөтөлбөрийн дагуу Жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийн хангалт, Эрүүл мэндийн яам, Сангийн яамны хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн зорилттой дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг уялдуулах нь” төслийн хүрээнд зохион байгуулагдсан жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийн худалдан авах ажиллагааны үр дүнд Ази фарма ХХК-аас нийлүүлэгдэж буй 9 нэр төрлийн 67262000 /Жаран долоон сая хоёр зуун жаран хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгсэлийн танилцуулга мэдээлэл,  ЭМС-ын 338 тоот тушаалын хэрэгжилт, анхаарах асуудлууд зэрэг  8 сэдвээр илтгэл,  мэдээлэл танилцуулагдан, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө. 

 

Тендэрээр нийлүүлэгдэж буй эм, хэрэгслийн талаар дэлгэрэнгүй танилцуулагдан, сургалтын төгсгөлд эхний ээлжийн 7 нэр төрлийн 20,6 сая төгрөгийн жирэмслэхээс сэргийлэх эмийг хуваарийн дагуу олгосон нь оролцогчдын талархалыг хүлээсэн, онцлог ажил боллоо.

Мөн эм, хэрэгслийн түгээлт, тайлагналт, мэдээ мэдээллийн талаар 3 төрлийн маягт боловсруулан танилцуулж, санал солилцон нэгдсэн ойлголт, чиглэлтэй болсон.

Сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж “Ази фарма” эм ханган нийлүүлэх байгууллага хамтран ажиллаа.

Оролцогчдод зориулсан 2 төрлийн МСС-ны материал 110ш тараагдлаа.

Үр дүн:

  • ЖСА, орчин үеийн эм, хэрэгслийн талаархи эх баригч, эмийн санч нарын мэдлэг, хандлага дээшиллээ
  • Жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийн түгээлт, тайлагналтын талаар нэгдсэн ойлголттой болж, хариуцлагыг дээшлүүллээ
  • Жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийн хангалт хийгдсэн.
  • НҮЭМ, ГБТ-ийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна

НИЙТЭЛСЭН: 2019-09-24 02:08:04