+976 - 70273346,    70273705
“ХААН ШОНХОР 2019” ТЕРРОРИСТ ХАЛДЛАГААС СЭРГИЙЛЭХ КОМАНД ШТАБЫН ХЭЭРИЙН ДАДЛАГА, СУРГУУЛИЛТАНД ОРОЛЦЛОО

                      Төв аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 09 сарын 04-ны А/47 тоот тушаалаар террорист халдлагаас сэргийлэх команд штабын хээрийн дадлага, сургуулилтанд оролцох бие бүрэлдэхүүнийг томилон, 2019 оны 09 сарын 11,12,13-ны өдрүүдэд Баянчандмань суманд ажиллалаа.

          Уг ажиллагаанд Эрүүл мэндийн газрын удирдлагууд, Нэгдсэн эмнэлэг, Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвийн  удирдлага,  эмч , эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 27 бие бүрэлдэхүүн ажиллалаа.

          Тус хээрийн команд штабын сургалтад Эрүүл мэндийн яам, Гэмтэл согогын үндэсний төв, Хордлогын төв, Түлэнхийн төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 60 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон.

          3 автомашин, яаралтай тусламж болон эрэмбэлэн ялгах хэсгийг бүрдүүлэн зохион байгуулж оролцсон. Эрэмбэлэн ялгах хэсэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг зөөвөрлөн эрэмбэлэн ялгах хэсгийн  тохижуулсан ажилласан. Мөн ариутгал, халдваргүйтгэлийн хэсэг,  лабораторийн хэсэг, эмийн сан, цусны хэсгүүдийг зохион байгуулж, бэлэн байдлыг ханган ажилласан.

       Мөн яаралтай түргэн тусламжийн хэсэгт ажилласан эмнэлгийн  5 машины яаралтай тусламжийн цүнхийг бэлтгэн бэлэн байдлыг ханган ажилласан. Уг хээрийн сургуулилтын үед яаралтай тусламжийн хэсэгт 3 эмч , 3 сувилагч , 2 жолооч ажиллан ослын голомтоос 9 иргэнийг анхны тусламж үзүүлэн тээвэрлэн ирсэн. Эрэмбэлэн ялгах хэсэгт нийт 2 эмч, 3 сувилагч, 9 осолдогчийг хүлээн авч эрэмбэлэн 5 хүнийг гэмтлийн хэсэгрүү, 3 хүнийг сэтгэцийн тусламж үлйчилгээ үзүүлэх хэсэгрүү, 1 осолдогчийг хордлогын хэсэгрүү шилжүүлэн ялган эрэмбэлэн ажилласан. 

         Уг үйл ажиллагаанд Эрүүл Мэндийн Яамны Дэд сайд болон албаны бусад хүмүүс ирж оролцсон ба хамт олноо манлайлан оролцсон гэмтлийн их эмч Г.Гантулга, Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Буянаа нар “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”цол, тэмдгээр,  ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Т.Гүрбазар, яаралтай тусламжийн жолооч Ц.Рэнчендорж нар Эрүүл мэндийн яамны  “Хүндэт жуух” бичгээр тус тус шагнагдсан. 

НИЙТЭЛСЭН: 2019-09-25 01:25:04