2019 оны 8 сарын 28-ны байдлаарх өвөлжилтийн мэдээний нэтгэл
2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 95690 иргэн байгаагаас тав хүртэлх насны хүүхэд 11182, жирэмсэн эмэгтэй 925, 65-аас дээш насны 5196, архаг суурь өвчтэй 3323, хөгжлийн бэрхшээлтэй 2877 иргэн байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 864 ажиллагсад байгаагаас их эмч 145, сувилагч 236, эх баригч 31, бусад 451 ажилтан ажиллаж байна. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж 85%-тай, дунджаар 14-30 хоногийн нөөцтэй байна. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд түргэн тусламжийн 37 автомашинтай, шатахууны 1 сарын нөөцтэй байна. Өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийж байгаа 11 иргэн байгаагаас тав хүртэлх насны хүүхэд 4, 65-аас дээш насны иргэн 4, архаг суурь өвчтэй 1 хүн байна. Өөр аймаг сумаас отор нүүдлээр манай нутагт ирсэн хүн 8 байгаагаас 5 хүртэлх насны1 хүүхэд байна. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 47 барилга байгууламж байгаагаас эмнэлгийн зориулалттай барилга 43, зориулалтын бус барилга 4, Барилгын эрсдэл, эмзэг байдлын үнэлгээний хувьд шинэвтэр барилга-8, дунд-19, муудсан-8, маш муудсан-10, шинэ-2 барилга байна. Эх болон 6-25 сартай хүүхдийн олон найрлагат бичил тэжээл болон А витаминыг бүх эрүүл мэндийн байгууллагуудад түгээлт хийж хангалт 80,7 хувьтай байна. |