+976 - 70273346,    70273705
БАЯНХАНГАЙ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “ ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ, ДАДЛАГА” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 Аюулт үзэгдэл,  ослын улмаас хүний ам нас, эрүүл мэнд хохирох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчин хохирол учрах, мал амьтан хорогдох зэргээс урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд, иргэдийг сургаж дадлагажуулах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилготой “ Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, дадлага” –ыг  амжилттай зохион байгууллаа.

  1. 09 сарын 22-23-ны өдрүүдэд  ЭМГ-ын халдвар судлаач О.Оюунчимэг, Анхан шат яаралтай гамшиг хариуцсан мэргэжилтэн  Ц.Долгорсүрэн  нар   Баянхангай сумын нийт төрийн албан хаагч нарт, Аргалант, Алтанбулаг, Баянцогт, Лүн сумдын удирдах бүрэлдэхүүн / сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Мал эмнэлгийн үржлийн тасгийн мэргэжилтэн, Эрүүл мэндийн төвийн дарга, Төвийн багийн Засаг дарга нар/  -д Зоонозын халдварт өвчин “ Тарваган тахал, Боом өвчин” -ий тухай сургалт зохион байгуулсан.

        2. Баянхангай сумын Эрүүл мэндийн төвийн  гамшгийн төлөвлөгөөнд тодотгол хийж, зөвлөн тусалсан.

§  Баянхангай сумын нутаг дэвсгэрийн зураг

§  Гамшгаас хамгаалах зарлан мэдээлэл хүргэх, цугларах дохио дамжуулах схем

§  Сумын эрүүл мэндийн төвийн албан хаагчдын судалгаа

§  Сумын эрүүл мэндийн төвийн гамшиг ослын үед хэрэглэгдэх эм эмнэлгийн хэрэгсэлийн судалгаа

§  Коронавируст халдвар /Ковид – 19/ -ын өвчний үед хэрэглэгдэх эм эмнэлгийн хэрэгслийн нөөц судалгаа

§  Эрүүл мэндийн төвийн гоц халдварт өвчний  үед хэрэглэгдэх  хамгаалах хэрэгслийн судалгаа

§  Эрүүл мэндийн төвийн гамшгийн үеийн тусламж үйлчилгээний багийн гүйцэтгэх ажлыг үүрэгжүүлсэн хуваарь зэргийг шинэчлэн тодотгол хийсэн.

Сумын нутаг дэвсгэрт хүний гоц халдварт өвчин гарсан үед Эрүүл мэндийн үйл ажиллагаа бэлэн байдлыг  Боом өвчний үед авах арга хэмжээ, тусгаарлах сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Эрүүл мэндийн төвийн хүчин чадал, нөөц бүрдүүлэлт хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, Онцгой комиссоос 82,5%  үнэлгээ авлаа.

НИЙТЭЛСЭН: 2022-09-27 01:23:45