+976 - 70273346,    70273705
Заамар суманд зохион байгуулагдсан Нийгмийн салбарын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг, Халдварт болон ХБӨ-ний эрт илрүүлэг үзлэг хийгдлээ

            Заамар сумын төв болон Хайлааст багт 2019.08.21-23-нд аймгийн Нийгмийн салбарын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг, Халдварт болон ХБӨ-ний эрт илрүүлэг үзлэг, Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд ЭМГ, АНЭ, Угтаал, Цээл, Заамар сумдын ЭМТ-ийн удирдлагууд, холбогдох эмч, мэргэжилтнүүд нийт 33 хүний бүрэлдхүүнтэй ажиллаа.  

ЭМГ-ын дарга өдөрлөг арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр зохион байгуулагдах үйл ажиллагааны зорилго, зорилт, үзлэг, оношилгооны зохион байгуулалтын талаар танилцуулга мэдээлэл хийж, иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.

             Мобайль технологиор нийт 198 хүнд оношилгоо хийж, бөөрний киста, цөсний чулуу, элэгний гемангиом зэрэг өвчлөлийг шинээр оношилон, хяналтанд авлаа.

Сумын хэмжээнд хэвтрийн хүнд өвчтэй 7 хүнийг мобайль технологиор гэрээр нь үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өглөө.

ЭМГ-ын дарга Заамар сумын төв болон Хайлааст багийн 4 иргэнд артерийн даралтын аппарат-2, цусан дахь сахар хэмжих аппарат -2-г тус тус гардуулж өглөө.

Нийт 265 хүнийг ХБӨ-ний эрт илрүүлэг үзлэгт хамруулан цусны даралт ихсэлт, ЧШХШ2 зэрэг 11 өвчлөл илрүүлэн, хяналтанд  авсан.

НЭМ-ийн чиглэлээр МСС-ны 10 төрлийн гарын авлага материал 850 ширхэгийг тараан, 3 төрлийн видео хичээл, шторк  үзүүлэн сурталчиллаа.

                7 төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт нийт 3300 хүнийг хамруулан, рентген, лабораторын шинжилгээгээр 11 тэмбүү, 1 сүрьеэ шинээр илрүүлж, онош тодруулан эмчилгээг шийдвэрлүүлэхээр 7 хүнийг дээд шатлалын эмнэлэгт шилжүүллээ.

Эрүүл мэндийн салбарын удирдлагууд иргэдээс гарсан 2 санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж ажиллаа.

Мөн хүнд өвчтэй 1 иргэнд зайлшгүй шаардлагатай 640,0-1200,0 төгрөгийн үнэ бүхий зөөврийн хүчилтөрөгчийн аппаратыг  судалж, шийдвэрлэхээр боллоо.

НЭМ-ийн тусламж үйлчилгээний хүрээнд:

  1. ХБӨ-ний эрт илрүүлэг үзлэгт нийт 265 зорилтот насны иргэд хамрагдлаа. Үүнд:

Үзлэг, оношилгоо

Хайлааст баг

Сумын төв

Нийт хамрагдсан

Илэрсэн өвчлөл

1

АД ихсэх өвчин

89

65

154

10

2

ЧШХШ-2

17

65

82

1

3

У/Х-ний өмөн

5

4

9

 

4

Хөхний өмөн

8

12

20

 

5

Эрт илрүүлэг үзлэгийн дүн

119

146

265

11

 

  1. “Танита” аппаратаар биеийн найрлага тодорхойлох:

Үзүүлэлт

Нийт

Хувь

1

 

Хамрагдсан хүний тоо

 

Сумын төв

122

 

Хайлааст баг

75

 

Нийт

197

 

2

Хэвийн жинтэй

64

34,2%

3

Илүүдэл жинтэй

119

63,6%

4

Жингийн дутагдалтай

4

2,1%

5

Давсны хэрэглээ өндөр

Сумын төв

24

19,7%

Хайлааст баг

22

29,3%

Нийт

46

24,6%

 

Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоо, сүрьеэгийн илрүүлэг үзлэг:

Үзлэг, оношилгоо

Хайлааст баг

Сумын төв

Нийт хамрагдсан

Илэрсэн өвчлөл

1

Нүд

90

168

258

 

2

Э/б эмэгтэйчүүд

55

76

131

1 Миом

3

ХДХВ/ДОХ, БЗДХ

430

212

642

Тэмбүү-11 үүнээс жирэмсэн -3

4

Арьс харшил

77

129

206

 

5

Рентген флюр зураг авалт

420

190

610

Шинэ-1

Сэжигтэй-12

Үлдэц-19

6

Сүрьеэгийн үзлэг, асуумж

420

200

620

7

Дотор

101

181

282

 

8

ЭХО

101

178

279

Эмгэг өөрчлөлттэй 104 үүнээс элэгний хавдар-1

9

Лаборатори

Цэр

25

13

38

 

10

В,С

91

2

93

В-8,С-1 Хайлааст

11

ДОХ,Тэмбүү

430

212

642

11

12

Биохими

4

44

48/388 үзүүлэлт

 

13

Бруцеллёз

 

52

52

 

14

Элэгний маркер

 

93

93

 

15

Бүгд үзлэг

1770

1272

3300

 

16

Цахим бүртгэл

184

 

 

 

17

Лаборатори

581

 

1515/1855

 

 

Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт:

-Ахмад настан -462

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн-92

-Хүүхэд-40

-Жирэмсэн эх-85

-Малчин-286 тус тус хамрагдаж 2594 хүнд зөвлөгөө мэдээлэл өгч, 247 хүнийг эмчилгээнд хамруулсан.

 

Үр дүн: 1. Халдварт болон ХБӨ-ний эрт илрүүлэг үзлэгийн хамралт нэмэгдэж, шинээр илэрсэн өвчлөлийг эрт үед нь хяналтанд авч, эмчилгээнд хамрууллаа.

  1. Эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл авч, иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилсэн
  2. Сумын иргэд болон удирдлагуудын  сэтгэл ханамж дээшилсэн зэрэг үр дүнтэй арга хэмжээ боллоо.

 

НИЙТЭЛСЭН: 2019-09-02 03:25:15