“ХҮҮХДЭД ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ӨВЧНИЙ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ” СЭДЭВТ БҮСЧИЛСЭН АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Эрүүл мэндийн газраас Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгчтэй хамтран “Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээ” сэдэвт бүсчилсэн ажлын байрны сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвд зохион байгуулж, Заамар, Лүн, Заамар, Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвүүдийн нийт 20 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сургалтын зорилго нь ЭМС-ын 2014 оны 450, 2018 оны 489, 2018 оны 546 тоот тушаалуудын хэрэгжилтийг сайжруулах, хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах, эрэмбэлэн ангилалтаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг ажлын байранд бүсчилсэн хэлбэрээр тогтмол зохион байгуулах нь маш чухал үр дүнтэй байна гэсэн саналыг эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд санал гаргасан. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч, их эмч Н.Отгончимэг Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн 4 хүүхдэд тусламж, үйлчилгээ, үзүүлж эмчилгээ нийзөвлөмж өгч, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаа.
|