“ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫН ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ” СЭДЭВТ БҮСЧИЛСЭН АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Эрүүл мэндийн газраас Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн их эмчтэй хамтран “Жирэмсний хяналтын чанарыг үнэлэх нь”, “Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээ” сэдэвт бүсчилсэн ажлын байрны сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвд зохион байгуулж, Заамар, Лүн, Заамар, Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвүүдийн нийт 20 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа. Сургалтын зорилго нь ЭМС-ын 2014 оны 338 тоот тушаалын хэрэгжилтийг сайжруулах, жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг ажлын байранд бүсчилсэн хэлбэрээр тогтмол зохион байгуулснаар эрт нярайн эндэгдэл болон амьгүй төрөлт буурна гэж төлөвлөж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн их эмч А. Алтантуя Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа 2 жирэмсэн эхэд үзлэг хийж оношилгоо эмчилгээнд үнэлгээ хийж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаа.
|